Урин дулаан цагт үер усны аюулд хүүхдүүд болон согтуу иргэд өртөж амиа алдах тохиолдол их нэмэгддэг. Улирал нь ирсэн болоод ч тэр үү, усанд живж амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарч эхэллээ.
Өчигдөр гэхэд БЗД-11 “...” амралтын газрын орчим хүн усанд живсэн байна” гэсэн мэдээллийг шалгахад СХД-24 хороонд суух Ж /эр.22н/ голд живж нас баржээ. Мөн ХУД-13 “Карьерийн нууранд 2 хүүхэд живж нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад: БЗД-17 хороонд суух Т /эр.15 н/, Х /эр.10 н/ “Хилэм” нэртэй нууранд живж нас барсан хэргийг шалгаж байна.
Тиймээс эцэг эхчүүдээ, мөн иргэдээ голын усанд орохдоо болгоомжтой байхыг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулсаар байна шүү.
24news.mn