Маргааш орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Тодруулбал, Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг төгссөн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн элсэлтийн шалгалтаа өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтаар дуусах юм.
Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-өөс эхлэх бол долдугаар сарын нэгэн гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм байна. Энэ жил 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Тиймээс нийт төгсөгчид элсэгчдэдээ шалгалтаа амжилттай өгөхийг хүсье ээ.
24news.mn