Хонгор нутгаас төрөн гарч төр түшилцэж явсан хүүгээ баянхонгорчууд бахдал дүүрэн угтан авч, хүндлэл дүүрэн үдэж өглөө. Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр төрсөн нутаг Баянхонгор аймагтаа ажиллаад аян замаа цааш үргэлжлүүлсэн Х.Баттулгыг нутгийн зон олон нь аймгийн төвийн баруун урдах жижигхэн бор толгой дээрээс үдэж өгсөн юм. Ингэхдээ алдарт эхийн I, II одонтой 108 ээжийн сүүн цацлаар аян замыг нь мялааж, Ерөнхийлөгч болохыг ерөөсөн юм.
Нэр дэвшигч Х.Баттулга яг одоо Говь-Алтай аймгийн Алтай хотноо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж байна.
Ардчилсан намын сонгуулийн төв штаб