2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоогдоогүй байна

Хүчний байгууллагуудын марш тактикийн тэмцээнд оролцож байсан цагдаагийн албан хаагч эмэгтэй энэ сарын 12-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний нас баралтын шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллж байна.

Түүнийг сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл  бий. Харин энэ талаар цагдаагийн байгууллагынхан “Талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоогдоогүй байна. Спортоор хичээллэдэг эрүүл саруул биетэй байсан.

Тэмцээнд орохын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Тухайн өдөр тэмцээнээ дуусгаад гэртээ харьсан юм билээ. Задлан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн эсэх нь тодорхой болно” гэх мэдээллийг өгсөн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.