2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт зохион байгуулна. Өдөрлөг тус өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж зөвлөгөө авах боломжтой аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.