2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ОХУ Баялгийн сангуудаа нэгтгэж магадгүй байна

ОХУ тусдаа ажиллаж байсан Баялгийн хоёр сангаа нэгтгэж магадгүй талаар мэдээллээ. Ингэснээр тус улсад цор ганц, 90 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий томоохон Баялгийн сан бий болох боломжтой юм байна. Олон улсын хэмжээнд газрын тосны ханш буурч, ОХУ-ын эдийн засгийн байдал таагүй байгаагаас Баялгийн сангуудын төсөв буурч, 2008 оноос хойших доод түвшинд хүрээд байгаа юм.

Иймээс хоёр санг нэгтгэснээр хуримтлал нэмэгдэж, зардал буурах боломжтой гэж ОХУ-ын холбогдох албаныхан мэдээлсэн байна. 2004 онд ОХУ байгалийн хий болон газрын тосны экспортын орлогыг төвлөрүүлдэг тогтворжилтын сан байгуулж байв. Харин үүнээс дөрвөн жилийн дараа дээрх санг хоёр хувааж, нэг нь нөөц сан, нөгөө нь Үндэсний нийгмийн халамжийн сангийн журмаар үйл ажиллагаа явуулж байсан юм.

Н.Алтан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.