2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Нийслэлд 349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө

Энэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Үүнээс “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй 32 мянга 315 иргэн байгаа бол үндсэн бүртгэлтэй 904 мянга 336 сонгогч байна. Хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн шилжин явж, 733 иргэн шилжин иржээ.

Нийт сонгогчдоос 5349 иргэн битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэний дагуу эдгээр иргэдийн саналыг өчигдөр өглөө 9.00 цагаас эхлэн зөөврийн хайрцгаар авч эхэлсэн байна.

Мөн санал авах байруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэгтэй саналыг хуудсыг хүргүүлээд байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.