Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ.
Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна. Саналын хуудсыг өнөөдөр бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах аж.
Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээг хийсэн байна.
Т.Гэрэл
24news.mn