2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн онд 171 сая төгрөгийн орлого олжээ

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) АТГ танилцууллаа. Өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ оны эхээр бөглүүлэн авчээ.

Бид та бүхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ХОМ-ийг танилцуулсан. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдүүлсэн, түүний болон гэр бүлийнх нь хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Орлого- 171 сая төгрөг

Гэр бүлийн гишүүдийн орлого- 6.4 сая төгрөг

Орон сууц -2. Эдгээрийн нийт дүн 150 сая төгрөг

Тээврийн хэрэгсэл –Toyota Venza. Үнэ 25 сая төгрөг

Эзэмшдэг газар -0.7 га (2)

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-7 сая төгрөг

Хадгаламж -4.6 сая төгрөг

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт-“Эрдэнэс таван толгой” ХК-д  214 ширхэг хувьцаатай.

Авлага, зээл байхгүй.

Дээрх үнийн дүнг нэгтгэхэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон гэр бүлийн гишүүдийнх нь нийт хөрөнгө 364 сая төгрөг байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын нийт хөрөнгө 1 тэрбум 124 сая, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынх 1 тэрбум 622 сая төгрөг байна.     

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.