Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд баригдаж байгаа явган хүний гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал маргааш буюу 9-ны 23.00 цагаас энэ сарын 10-ны 06.00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлан гүүрийн дам нурууны угсралтын ажил хийгдэх юм байна.
24news.mn