Эрхэм сайхан сэтгэлт Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна.
Миний хүү А.Энэрэл нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бидний хүү 6 сартайгаасаа бие нь огцом өвдөж, Монгол Улсын бүх шатлалын эмнэлэгүүдэд хандсан боловч эмчлэх боломжгүй гээд дэлхийд маш ховор, судлагдаж байгаа СУДАСНЫ ХОРТОЙ ХАВДАР гэсэн оноштойгоор Солонгос улсын Bucheon хотын SOON CHUN HYAN UNIVERSITY HOSPITAL эмнэлэгт урт хугацааны химийн эмчилгээг 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл эмчлүүлж байна.
Хавдар нь Сэрээ булчирхай, дэлүү, хүзүү, нурууны нугаламны хэд хэдэн үе С4, С5, Т4, Т6, Т9, Т11, L1, Түнхний үе, хөл, чих гэх мэт эд эрхтэнд тархсан байгаа учир сүүлийн үеийн хавдрын эсийг устгах чадвартай химийн эм, тариа хэрэглэж байна. /Хүний биеийн үс, хумснаас бусад бүх хэсэгт судас байдаг учраас хагалгаа хийх боломжгүй эрсдэл өндөртэй. /
Цус, ялтасын хэмжээ огцом өөрчлөлтөнд орж байнга хэлбэлздэг учир цус сэлбүүлэх эмчилгээ байнга хийгддэг, мөн физик эмчилгээ, хөдөлгөөнт засал эмчийн хяналтанд хийгддэг. Хүүгийн минь эмчилгээнд санхүүгийн хүндрэл үүсч Цаашид эмчилгээний төлбөр төлөхөд боломжгүй болсон учир Таньд хандаж байна. Хүүгийн минь эмчилгээний төлбөр өдөрт ~3.000.000-4.000.000 воноос дээш гарч байгаа.
Энхрий бяцхан үрд минь эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал маш их хэрэгтэй байгаа учир Элэг Нэгт Ахан Дүүс Та бүхнээсээ хүүд минь амьдрахын заяа хайрлан, боломжоороо тусалж дэмжинэ үү гэж хорт хавдрыг ялан дийлэн хичээж буй гэр бүл, Эх хүний сэтгэлийн гүнээс хүсэж байна.
Та бидний байдлыг ойлгож бусдад уриалж, тусалж дэмжинэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж найдаж байна. Одоогийн байдлаар эмчилгээний төлбөр 190.000.000 вон гарсан байна. Энэрэл хүүгийн Аав хүүгийнхээ төлбөрийг олох гээд л барилгын арбайт хийж, ээж нь юм шигтгэж хүүгийнхээ төлбөрт нэмэр болж байгаач аюулт өвчний эмчилгээний зардалд хүрэхгүй байгаа юм.
Та бүхэндээ маш их баярлалаа.
Таньд ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай!
Манай гэр бүлийг элэг бүтэн амьдрахад тусалсан Таны ач тусыг бид үргэлж санаж явах болно.
Хүндэтгэсэн;
А. Энэрэл хүүгийн Аав Г. Анхбаяр
ээж Н. Цэвэлням.
Том хүү А. Тэмүүлэн
БНСУ, СӨҮЛ-БУЧОН хот SOON CHUN HYAN UNIVERSITY HOSPITAL Утас: 01082708863 77886863
Солонгос дахь данс 1002-754-419420 Nergui Tsevelnyam
Монгол дахь данс Хаан банк: 5166159715 Нэргүй Цэвэлням
24news.mn