2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбожээ

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөхөөр болсон.

Тиймээс системийн хэмжээнд үүсэх ачааллыг эртнээс нарийн тооцоолж, богино хугацаанд бэлтгэл ажлаа хангахшаардлагатайг орон нутгийн үйлдвэр,компанийн удирдлагуудад салбарын яамнаас анхаарууллаа.

Мөн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 500-600 мм голчтой 5.45 хос.км шугамын өргөтгөлийн ажлыг 3 байршилд хийж буй бөгөөд 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.