Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах юм байна.
Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон:
Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад,
Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд ОРОЛЦОНО.
Дараах тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт ХАМААРАХГҮЙ:
Авто зам засварын ,
Хот тохижилт, шугам сүлжээний,
Зөөврийн ус хангамжийн,
Дипломат байгууллагын автомашин
Зочид төлөөлөгчдийн цуваа,
Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
Стандартын шаардлага хангасан такси,
Ажилчдын автобус,
Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
Хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 5-аас дээш газарт зохион байгуулахыг мөн үүрэг болгосон байна.
24news.mn