2026 оны 10 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Засгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай давхацсанаар орой 17.40 цаг хүртэл хойшлоод байсан. Гэвч ирц хүрээгүйн улмаас хойшлогдоод, өнөөдөр хуралдахаар болсон байна. Тэгвэл өнөөдөр хуралдааныг 11.00 цагаас хийхээр товложээ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

№

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

“Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл

Ж.МӨНХБАТ

2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай*

Ж.МӨНХБАТ

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай*

Ж.МӨНХБАТ

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай

Н.НОМТОЙБАЯР

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

24news.mn

http://24news.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.