Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгоно. Тиймээс 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөх аж.
Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж, 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх юм байна. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох гэнэ.
Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол ирэх сарын 1-8 хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөөд авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана.
24news.mn