УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүд саналаа хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн.
Улмаар Засгийн газрыг огцруулах эсэх дээр санал хураахад УИХ-ын гишүүдийн 57.5 хувь нь огцруулах ёстой гэж үзсэн юм. Чуулганы хуралдаанд 73 гишүүн оролцсоноос 42 нь Засгийн газраа огцруулах санал өглөө. Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Дараагийн Засгийн газар 30 хоногийн дотор бүрдэж, ажлаа эхлэх ёстой юм. Тэр болтол Шадар сайд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр боллоо.
24news.mn