Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах товтой байна. Ирэх даваа гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Бүлгийн хурлаар намрын чуулганы нээлт, тухайн өдөр хэлэлцэх Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцах бололтой. Намын бүлгийн хуралдааныг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд хийхээр ттөлөвлөж байна.
Энэ долоо хоногийн эхээр болсон МАН-ын Бага хурал Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж, бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр ярьсан гэх мэдээллийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга өгөөд байгаа юм.
24news.mn