2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын нөлөөлөлд нийт 9 нэгж талбар өртсөн.
Үүнээс гурван ТҮЦ-ийг албадан нүүлгэж, нэг хуулийн этгээдийг нөхөх олговортойгоор, таван нэгж талбарыг зөвшилцөн газрыг 100 хувь чөлөөлж, өргөтгөн шинэчлэх ажил 100 хувь хийгдэж дуусчээ.
Мөн Зайсан толгойн урдуур хийгдэж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нөлөөлөлд газар ашиглах гэрээтэй 22 нэгж талбар өртөж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч байгууллага, Богд уулын дархан цаазат газрын захиргаатай хамтран чөлөөллөө. Зам засварын ажил хийгдэж байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
24news.mn