Сүүлийн үед иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой гомдлууд ихээр ирэх болсон. Тухайлбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа, "Би 27000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн. Яагаад 37000 төгрөг төлөх болсонг тайлбарлаад өгөх хүн байна уу. Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ирүүлсэн My.tog.mn дэхь нэхэмжлэх дэхь төлбөрийн задаргаа нь бүүр ч инээдтэй. 1. Цахилгааны хэрэглээ 27 000₮ 2. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр 3,362₮ 3. ТВ хураамж 1100 ₮ 4. Цахилгаан эрчим хүчний суурь үнэ 2000₮ 5. НӨАТ нь 2936 ₮ 6. Үйлчилгээний НӨАТ-341₮ бас юун нөат вэ.. кккк ямар дэбиль нь ийм юм бодож олов оо. 7. Мэдээлэл хүргэсэн төлбөр 50 ₮. төлж болж байна.. гэхдээ нэг айл өрхөд 50 төгрөг, нийт айл хэрэглэгч нарт нийтдээ хэдээр хүргэх үү.
Операторууд 15 төгрөгөөр мсж явуулдаг. Гарах зардал нь 15 төгрөг байхад яагаад нэмж 35 төгрөг авч байгаа юм. Ашиги нь хэний халаасанд ордог вэ. 8. Баримт 1₮. Ккк. 900,000 хэрэглэгч х 12 сар= 9 сая төгрөг. Тэр нэг 1 ₮ гэж бичсэн төлбөр ийм том мөнгө болох нь. Мэдээлэл хүргэсэн 50 төгрөг нь хэний бизнес вэ. Хэн даргын бизнес вэ. 800,000 айл өрх +100 00 аж ахуй нэгж. 900,000 хэрэглэгч х 35 ₮ =31 500 000 ₮ Зөвхөн гар утсанд алдаг оног ирүүлдэг үйлчилгээнээсээ сард 31,5 сая төгрөгийн ашиг олдог. Гэтэл над 5 сараас хойш мсж ирээгүй. Жилд 31,5сая х 12= 378 000 000 төгрөг гар утасны оператор компаниас хэн нэг Х даргын хармаанд орж бна. Цахилгааны суурь үнэ 2000₮ х 900 000 хэрэглэгч= 1 тэрбум 800 сая төгрөг. Х 12 сар=21 тэрбум 600 000 төгрөг. Сэргээгдэх эрчим хүчний дэмжих төлбөр 1 сарын 3 тэрбум 25 сая 800 мянган төгрөг хаачдаг вэ? Жилийн 36 тэрбум 300 сая 600к төгрөг хаашаа ордог вэ? Үйлчилгээний НӨАТ гэх нэг хэрэглэгчээс авч буй 341 төгрөг, бүх хэрэглэгчээс жилд 306 сая 900 000 төгрөг хаашаа ордог вэ?
Мэдээлэл өгөх ёстой цахим хуудсан дээрээ 7004-7004 нь бизнесийн байгууллагын шал өөр утас байрлуулаад сууж байх нь зохимжтой юмуу. Эдгээр асуултанд Эрчим хүчний яамны твиттер хуудас хариу өгөөгүй. Нийтдээ ойролцоогоор 58 тэрбум 017 сая 600 мянган төгрөг 58 017 600 000₮ Нэг жилд ийм хэмжээний мөнгийг хэрэглэгчээс хууль бусаар авч байна гэж ойлголоо. 58 тэрбум төгрөг шүү. Хэрэглэгчийн тоог нь мэдэж чадсангүй, Ойролцоогоор 900 000 хэрэглэгч байгаа гэж тооцов. Энэ тоо дээшээ л явна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр нь 36 тэрбум орчим төгрөг хувийн хэвшлийн компанид очдог гэсэн баталгаагүй мэдээлэл байна. Эрчим хүчний суурь үнэ төсөвд эсвэл байгууллагын зардалд ордог байх. Үйлчилгээний нөат г.м тэр бүр баримт 1 төгрөг г.м инээдтэй төлбөрийнхөө хууль зүйн үндэслэлийг, мөнгө нь хаашаа ордогийг хэлж өгөх хүн байна уу. My.tog.mn-рүү ч намайг нэвтрэх боломжгүй болгоод хаачихлаа" хэмээн нийтэлжээ.
24news.mn