2018 онд “AIBO” робот нохой дэлхийн зах зээлд эргэн ирнэ. Японы техник технологи, цахилгаан бараа гээд маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Сони компани 1999 онд, робот нохойн тоглоомыг олон нийтэд танилцуулж байсан. Харин 2006 онд, тус компаниас эдийн засгийн хувьд ашиггvй зарим тєслvvдээ хаах болсны нэг нь AIBO робот нохой байсан юм. Гэсэн хэдий ч, компанийн зүгээс шийдвэрээ өөрчилж, 11 жилийн дараа шинэчлэн сайжруулсан Айбо робот нохойг ирэх 2018 оны дундуур зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.Ингэхдээ, орчин техник технологийн хөгжлийг өөртөө агуулсан байх юм. Тухайлбал, интернет холбогдож, өмнөхөөсөө илүү олон үйлдлийг гүйцэтгэх чадвартай болох юм. Мөн, Амазоны зохион бүтээсэн Алекса, Гүүгл компанийн зохион бүтээсэн гүүгл хоум зэрэг цахилгаан хэрэгслийг дуут хяналтын системээр удирдах боломжтой ухаалаг төхөөрөмжөөр мөн ашиглах оролдлого хийж байна.Харин худалдаанд гарах үнийн тухайд 2640 орчим америк долларын үнэтэй байх төлөвтэй байна. Чамгүй өндөр үнээр худалдаалагдаж, хангалуун чинээлэг амьдралын жишгийг тогтоож байсан энэ нохой тухайн үедээ Японы иргэдийн гэр бүлийн нэг гишүүн мэт болжээ. Мөн худалдаанд гарсан даруйдаа ердөө 20 минутын дотор борлуулагдаж дуусч байсан нь, уг нохой ямар алдартай байсныг харуулж байна.
24news.mn