2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Уруул тагнай сэтэрхий хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Орхон аймагт Тайваний гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэ сарын 16-21-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний болон бөөрний мэс заслын эмч нар ажиллах юм. Тус төвийн эрүү нүүр, бөөрний мэс заслын эмч нар уруул тагнай төрөлхийн сэтэрхий, урологи, төмсөгний услалт, эвэрхий, фимоз зэрэг бөөрний талын эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Энэ төрлийн хагалгаа орон нутагт хийгддэггүй учир иргэдэд дээрх хугацаанд олон төрлийн нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Хагалгаа хийлгэх хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бөгөөд урьдчилсан үзлэг шинжилгээндээ орсон байхад хангалттай аж.

Хагалгаанд орох хүүхдүүд ханиадтай байж болохгүйг БОЭТ-ийн эмч нар анхааруулж байна. Тус мэс заслын баг ирэхээс өмнө хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүд урьдчилсан үзлэг, шинжилгээ өгөх шаардлагатай юм. Тиймээсуруул, тагнай сэтэрхийн болон урологи, бөөрний мэс засал хийлгэх хүүхдүүд БОЭТ-д очиж урьдчилсан шинжилгээндээ орох шаардлагатай юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.