2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил эрхэлсэн газрын ерөнхий захирал Ирина Бокова өчигдөр мэдэгдэл гаргаж, АНУ тус байгууллагаас гарахаа мэдэгдсэнд “гүнээ харамсаж байна" гэлээ.

Энэ бол олон талт үзлийн томоохон гарз хохирол юм гэжээ. Тэрбээр, “Хүчирхийлэл, хэт даврагчидтай тэмцэхэд боловсрол, соёлын солилцоог эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэвч харамсалтай нь АНУ энэ ажлыг хариуцаж байгаа НҮБ-ын агентлагаас гарч байна. Дэлхийн олон газарт мөргөлдөөн, нийгмийн хагарал тасрахгүй байгаа үед АНУ ийм сонголт хийж байгаад харамсаж байна" гэжээ.

2011 онд болсон ЮНЕСКО-гийн чуулганд санал оруулах замаар Палестиныг гишүүн орны хувиар тус байгууллагад нэгтгэх тухай төслийг баталсан бол АНУ үүнд эсэргүүцэл илэрхийлж, тус байгууллагад гишүүний татвараа төлөхөө больсон ажээ.

Францын Парис хотод төвтэй ЮНЕСКО 1946 оны 11-р сард албан ёсоор байгуулагдсан юм. Тус байгууллага нийт 195 гишүүн оронтой, голдуу олон улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг салбарын ажлыг хариуцсан мэргэжлийн байгууллага билээ.

М.Баяр

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.