2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн зарим албан тушаалтан АВЛИГА авч байгаад үйлдэл дээрээ баригдсан уу

Нийслэлийн төр захиргааны төв байр буюу “Хангарьд” ордноор уржигдар буюу аравдугаар сарын 18-ны үдээс хойш болсон учир битүүлэг үйл явдлын талаар сэм ярьцгааж, бие биеэсээ асууж лавлацгаажээ. “Хангарьд” ордны наймдугаар давхарт хууль хяналтын байгууллагын хүмүүс ирж ажиллаж, бичиг баримт, битүүмжилсэн эд зүйлсийг ачиж авч явсан гэнэ.

Наймдугаар давхарт байрладаг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргийг АТГ үйлдэл дээр нь барьсан гэж эх сурвалж хэллээ. Энэ талаар тодруулахаар хандсан боловч АТГ албан ёсоор мэдээлэл өгсөнгүй.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Дотроо Захиргааны тасаг, Санхүү аж ахуйн алба, Үйлчилгээний болон Инженер техникийн гэсэн гурван албатай. Төрийн албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл байдлыг хангах чиг үүрэгтэй.

Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд дээд зэрэглэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх зэргээр сүүлийн үед үйл ажиллагаагаа өргөжүүлж иржээ. Ажилчдынх нь 80 гаруй хувь нь үйлчилгээний ажилтан бол удирдлагын бүтцэд цөөхөн албан тушаалтан байдаг юм байна.

Зууны мэдээ
Ч.Зотол

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.