2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
29-р дүгээр сургуулийн хоёр танхимыг 30 жилийн дараа тохижууллаа

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өгсөн байна. 29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.