2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ч.Ганжавхлан: Энэ онд 298 охин хүчирхийлэлд өртсөн гэдэг нь 7 анги дүүрэн охидыг хүчиндсэн гэсэн үг

“Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуундохио” ТББ хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдэ э нээ” үндэсний хөдөлгөөний долоо хоногыг эхлүүллээ. Энэхүү долоо хоногт “Аав ба охин” аяныг явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Нүдээ Нээ” уриатай нэвтрүүлэг цацах, хүчирхийллийн эсрэг санд хуримтлал бий болгох гэсэн ажлуудыг хийх юм. Мөн иргэд хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл “Нүдээ Нээ” стикер, фудволк, тэмдэгийг худалдан авснаар ашиг нь 100 хувь хүчирхийлэлийн эсрэг санд хуримтлагдах ажээ. 
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, “Аливаа зүйлд хэмжэээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд хүүхэд хүчирхийлэл гэдэг энэ хэмжээнд ирсэн байна. Хамгийн сүүлд хүний эрхийн комиссын даргын хэлснээр нэг нас, зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн, түүний дараа дөрвөн настай охин нэг жил зургаан сар хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл өгсөн. Энэ бол манай улсад юу болоод байгааг харуулж байна.
Энэ онд 298 эмэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртөж байна гэдэг долоон анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Энэ асуудлыг олон жил ярьсан. Одоо гэхдээ үнэхээр хэрээс хэтэрч байгаа учраас тэмцлийн өөр хэлбэрт орох шаардлагатай болж байна. Энэ бол долоо хоног дуулиан шуугиан болгоод өнгөрөх зүйл биш, хүн бүр өдөр болгон, байгаа газартаа хүчирхийллийн эсрэг тэмцэх шаардлагатай болсон гэдгийг энэ аймшигтай баримтууд хэлж өгч байна” гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд гурван жагсаал хийсэн бөгөөд нийт найман удаа жагсана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.