Сүүлийн үед цас их орсонтой холбоотойгоор ГССҮТөвд бэртэж гэмтсэн иргэд олноор ирж үйлчлүүлж байгаа талаар ГССҮТөвөөс мэдээллээ.
Иргэд ихэвчлэн дээд доод мөчдийн хугарал, тархи толгойн гэмтэл оноштойгоор ирж байгаа бөгөөд насны хувьд 45-аас дээш болон бага насны хүүхэд зонхилж байна.
Өнгөрсөн оны 11 сартай харьцуулахад энэ жилийн бэртсэн иргэдийн тоо 0.7 хувиар өсчээ.
Өөрөөр хэлбэл энэ оны 11 сарыг хүртэлх хугацаанд 70696 хүн гэмтсэнээс 27518 нь унаж бэртсэн аж.
Иймд ГССҮТөвөөс ард иргэддээ анхаарал болгоомжтой явахыг санууллаа.
24news.mn