УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, " Ерөнхийлөгчөөс асуух асуулт хоёр байна. Та хоёр удаа яагаад хориг тавьчихав. Үүнээс чинь болоод хийх ажил зөндөө байхад ажил хойшлоод байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул тулгараад байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад шаардсаар байж хаалттай хуралдаан хийж байсан. Улс орынхоо ирээдүйн хөгжлийн талаар МАН, АН хоорондоо хуралдаан зохион байгуулж болох уу” гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуултад,"Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлого явуулаад бүлэглэлд ялагддаг. Үүний төлөөлөл Сангийн яамны сайд болж байгаад хамармсаад хориг тавьсан юм.Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг бас л харамсмаар шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой. 55 тэрбум гэдэг их мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох нь зөв. Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо. Хэдхэн гэр бүл улс төр, бизнесийг атгачихсан байна” хэмээн хариулав.
24news.mn