Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 01-03-ны өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Тэгвэл тус тэмцээнд өсвөр насны ангилалд өрсөлдөж буй ОУ-ын Мастер, 15 настай Э.Лхагвадулам 30 минутын “Хоёртын тоолол” төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санасан бол ОУ-ын Их Мастер А.Янжиндулам “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг шинэчиллээ.
Энэхүү тэмцээнд нийт 130 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 20 тамирчин оролцож байгаа юм.
Өчигдөр тэмцээний эхний гурван төрөл явагдсанаас манай тамирчид одоогоор дэлхийн хоёр дээд амжилт шинэчилж, долоон алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу 30 медалийн 18 медалийг нь хүртэж багаараа тэргүүлж байна.
24news.mn