2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Хамгийн өндөр орлоготой зохиолчоор Жоан Роулинг тодорчээ

 “Forbes” сэтгүүлээс гаргасан 2019 оны хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтыг Их Британийн зохиолч Жоан Роулинг тэргүүлжээ.

Харри Поттерын тухай Нью-Йоркийн Бродвейн театрт гарсан жүжгийн тасалбарын борлуулалтын хэмжээ болон ном, сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн, киноноос олсон ашиг орлогыг нь тооцон үзсэнээр зохиолч бүсгүйн нийт орлого 92 сая ам.долларт хүрчээ.

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтонтой хамтран “Ерөнхийлөгч алга болсон нь” романыг бичсэн Америкийн зохиолч Жеймс Паттерсон хамгийн өндөр орлоготой зохиолчдын жагсаалтад хоёрдугаарт оржээ. Түүний орлого 70 сая ам.доллароор үнэлэгдэж байна.

Харин АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама “Becoming” номоороо 36 сая ам.долларын ашиг орлого олж,  жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.