2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Довтлогч А.Моратаг 60 сая еврогоор худалдаж авах саналыг зөвшөөрсөнгүй
Альваро Моратаг 60 сая еврогоор худалдаж авъя гэж “Манчестер Юнайтед” клуб санал тавьсныг Испанийн хөлбөмбөгийн “Реал” клуб хүлээж авсангүй гэж “Sky Sport Italia” телевиз мэдээлсэн байна.

“Реал” клубын удирдлага Испанийн шигшээ багийн довтлогчийг 90 сая еврогоос доошгүй үнээр зарах бодолтой байгаа аж. Үүнээс гадна МЮ-гийн дээрх саналд тус клубын хаалгач Дэвид Де Хеа-г шилжүүлэн өгөх талаар тусгаагүй байжээ.

Үүнээс өмнө МЮ-гийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуринью хаалгачийг худалдаж авах гэрээндээ Альваро Моратаг оруулахыг “Реал” клубээс хүсч байгаа тухай Испанийн хэвлэлүүдэд бичиж байсан юм. Хэрвээ "Реал" баг А.Моратаг худалдаж авах хэлцэлд оруулах юм бол Ж.Моуринью хаалгачийг 25 сая еврогоор өгөхийг зөвшөөрч байгаа аж.

Өмнө нь А.Мората Италийн “Милан”-д 60 сая еврогоор шилжин очиж магадгүй гэсэн мэдээлэл тархсан юм. Түүнээс гадна А.Мората жилд 7,5 сая еврогийн цалинтай хувийн гэрээний нөхцлийг “Милан”-тай тохирч байгаа гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Мөн Лондоны “Челси” клуб түүнийг сонирхож байгаа нь тодорхой болсон юм.

Саяхан өндөрлөсөн тоглолтын улиралд А.Мората “Реал”-ын бүрэлдэхүүнд Испанийн аварга болсон төдийгүй Аваргуудын лигт түрүүлсэн юм. Тэрбээр 43 тоглолтод оролцохдоо 20 гоол  оруулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.