2024 оны 10 сарын 09
Чөлөөт цаг
Залуучуудын өвлийн олимпод 1872 тамирчин бүртгүүлжээ

Швейцарын Лозанн хотноо энэ сарын 9-нөөс эхэлсэн Залуучуудын өвлийн олимпын наадамд түүхэнд бүртгэгдэж байгаагүй хамгийн олон буюу 1872 тамирчин оролцож байна. Үүнийг дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 40 хувиар өндөр үзүүлэлт юм.

2020 оны Залуучуудын өвлийн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү байгаа нь өвлийн олимпын түүхэнд хүйсийн тэнцвэртэй байдлыг баримталсан анхны тохиолдол болж байна. 

Энэ удаагийн наадамд мөн хамгийн олон буюу 79 орны Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ тамирчид оролцож байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс 8-аар илүү ажээ. Түүнчлэн энэ олимпод 12 орны ҮОХ /Албани, Азербайжан, Эквадор, Хаити, Хонконг (Хятад), Косово, Пакистан, Катар, Сингапур, Тайланд, Туркменистан, Тринидад ба Тобаго/ анх удаа оролцож байна.

Мөн хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй 10 ҮОХ-нд Швейцар (112), ОХУ (107), АНУ (96), Герман (96), Канад (81), Чех (77), Япон (74), Итали (69), Австри (64), Франц (61) багтжээ. Энэ удаагийн Олимпод таван тэмцээнийг шинээр зохион байгуулахаар төлөвлөсөнд эмэгтэйчүүдийн цанын хос төрөл /4км/, мөсний хокейн 3x3 холимог тэмцээн багтаж байна.

Үүний зэрэгцээ спортын нэгэн шинэ төрөл нэмэгдэж байгаа нь уулын цана юм. Энэ төрөлд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ойрын зайн тэмцээн зэргийг зохион байгуулна.

 

2020 оны Залуучуудын өвлийн олимп эхэлснээс хойшхи дөрвөн өдрийн байдлаар Швейцар улс 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл буюу нийт 8 медальтайгаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол ОХУ 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл, Франц 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Япон 2 алт, 1 хүрэл медальтайгаар удаалж байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.