2024 оны 04 сарын 16
Чөлөөт цаг
Роберто Карлос хүүхдийн тэтгэмж төлөөгүйн улмаас хорих ял авч магадгүй

Рио-де-Жанейрогийн хууль зүйн департамент Мадридын хөлбөмбөгийн “Реал” клуб, Бразилын шигшээ багийн тоглогч асан Роберто Карлосыг хоёр хүүхдийн тэтгэмжийн төлөлтийг гурван сараар саатуулсны төлөө хорих ялаар шийтгэхийг шаарджээ. Энэ тухай Испанийн “Marca” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, өдгөө 44 настай Р.Карлос хуучин эхнэр, хоёр хүүхдийн эх Барбар Тулерт 20 000 долларын өртэй ажээ. Хүүхдийн тэтгэмж төлөх хугацаагаа хожимдуулснаа тэрбээр санхүүгийн асуудалтай холбон тайлбарлажээ.

Роберто Карлос Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2002 онд дэлхийн аварга болж байжээ. Тэрбээр Бразилын “Унион Сан-Жуан” клубт 1991-1993 онд, Италийн “Интер” клубт 1995-1996онд, Испанийн “Реал”-д 1996-2007 онд, Туркийн “Фенербахче”-д 2007-2010 онд, Оросын “Анжи” клубт 2011-2012 онуудад тоглож байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.