2024 оны 10 сарын 09
Чөлөөт цаг
Эмээ ач хүү хоёр

Монголын алт буюу МАК группийг үүсгэн байгуулагч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян.

Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй.

Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа олноос нуугдаж явсан тэрээр том хүү Н.Номтойбаяраа шоронгоос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихэд сэтгүүлчийн өмнө ил гарсан.
Б. Нямтайширын гэргий Буриад бүсгүй байдаг бөгөөд Хулан нь тийм ч их олны нүдэнд өртөөд байдаггүй юм. Тэргүүн баячуулаас хамгийн их нууцлаг энэ эрийг хүү, охин хоёр нь хувийн амьдралаараа ил гаргадаг.

Том хүү Номтойбаяр албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэрээсээ анхны хүүгээ, гурав дахь эхнэр Б.Мандхайгаасаа хоёр ихэр охинтой бол дөрөвдэх эхнэрээс нь хүү төрсөн.


Н.Номтойбаярын анхны хүү Н.Мөнгөншагай ааваараа биш өвөөгөөрөө овоглодог билээ. Хулан эмээгийн хайртай ач хүү гэж байгаа. Аавынхаа 17 насанд төрсөн Мөнгөншагай АНУ-д цэргийн сургууль төгссөн. Тэрээр загвар өмсөгч Б.Ялгуун гэх бүсгүйтэй гурван жилийн турш үерхэж буй.

Эх сурвалж: tac.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.