2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Трансжендер эр Германы батальоны удирдагч болжээ

 Герман улсад трансжендер хүн анх удаа батальоны захирагч болсон байна.

Бундесверийн командлал дэд хурандаа Анастасия Бифангд Шторков дахь холбоо хангамжийн 381-р батальоныг хариуцуулсан аж. Түүний удирдах бие бүрэлдэхүүнд 750 хүн багтаж байгаа гэнэ. Бифанг өөрийн өвөрмөц чиг хандлагатай цаашид тэрсэлдэж тэвчихээ байгаад 40 настайгаасаа эмэгтэй дааврын курс эмчилгээ, мэс засал хийлгэж эхэлсэн байна. Тэрээр одоо 43 настай бөгөөд гомо-цэргийн албан хаагчдын нийгэмлэгийн гишүүн аж.

Шинэ албан тушаалд томилогдсон Бифанг трансжендерүүдийн эрх ашгийг хамгаалахаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд армид нийтдээ 23 жил алба хааж байгаа юм байна. Түүнийг цэргийн батальоны захирагчийн албанд томилсонтой холбогдуулан Facebook дээр янз бүрийн сөрөг доромжилсон сэтгэгдлүүд их бичигдэж байгаа хэдий ч тэрээр үүнд төдийлөн эмзэглэхгүй байгаа аж. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.