2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Приүс машин нь шатсан залууд “Миг” даатгалаас машин өгчээ

Энэ сарын 10-нд баруун дөрвөн замын урд талд зогсоолд тавьсан байсан “Тoyota prius” авто машин шатсан хэрэг гарсан билээ. Улмаар жолооч Н.Атарцэцэг фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн хуудаст энэ талаар бичсэнээр хоёр сая гаруй төгрөгийн хандив цуглуулж чадсан юм.

Тэгвэл “Миг” даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, Н.Атарцэцэгт нөхөн төлбөрийг бүрэн олгожээ. Тодруулбал залуу гэр бүл болох О.Номин-Эрдэнэ, Н.Атарцэцэг нар нь “Хаан” банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн “Toyota Prius” маркийн автомашиныг худалдан авахдаа “МИГ” Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан.

Ингээд “МИГ” Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны “тoyota prius” маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.

                                                                                                                                                                                                                      О.Сайхан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.