2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Кирстен Данст ээж болно

"Хүн аалз"-ны "найз бүсгүй" Кирстен Данст амралтаа эдлэн, гэр бүлдээ цаг заваа зарцуулахыг хүсч байгаагаа ярьжээ.

"Би гурван настайгаасаа л ажиллаж эхэлсэн. Харин одоо амарч, үр хүүхэдтэй болох цаг минь болсон гэж бодож байна" хэмээн 35 настай жүжигчин бүсгүй Marie Claire сэтгүүлд ярилцлага өгөхдөө өгүүлсэн байна.

"Би "Хүүхэдтэй болмоор байна" гэж үргэлж үглэдэг хүүхэн биш. Гэхдээ загалмайлсан охинтой болсныхоо дараа өөрөөр бодох болсон шүү. Би загалмайлсан охиндоо ямар их хайртай гээч... Тийм ч учраас би хүүхэдтэй болмоор байна" хэмээн Данст ярьжээ.

Кирстен Данст найз залуу Жесси Племонстайгаа жилийн өмнөөс үерхэж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард сүй тавьсанаа зарласан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.