2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
Автомашинд зориулагдсан дуу авианы систем боловсруулж байна

 Шведийн “Volvo” компани болон Хятадын цахим худалдааны “Alibaba” компанийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн лаборатори хамтран хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан автомашинд зориулагдсан дуу авианы системийг танилцуулжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

"Tmall Gene" нэртэй уг дуут системийн тусламжтайгаар автомашины цонх болон хаалганы удирдлагыг ажиллуулж болох бөгөөд түлшний хэмжээний талаар мэдээлэл авах боломжтой гэнэ. Түүнчлэн уг систем нь жолооч машиндаа дөхөж очихоос нь өмнө хаалганых нь түгжээ тайлагдах, агааржуулагч нь асах боломжтой аж.  

Ойрын хугацаанд гарах уг шинэ системийг “Volvo” маркийн машинуудад суулгах аж. Түүнчлэн дээрх хоёр компани байршил тодорхойлох, цаг агаарын урьдчилсан мэдээ, агаарын чанар болон авто зогсоолын талаарх мэдээлэл зэрэг цахим үйлчилгээ үзүүлэх боломж дээр хамтран ажиллаж байгаа гэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.