2024 оны 04 сарын 17
Чөлөөт цаг
Сингапур улс зай барихыг анхааруулдаг робот нохой ашиглаж байна

Коронавируын тохиолдлын тоогоор Азидаа дээгүүрт орж байгаа Сингапур улс, хорио цээрийн дэглэмийн үед ард иргэдийг олноор цуглахгүй байхыг хянах, анхааруулах үйлсэд робот нохой ашиглаж эхэлжээ. Сингапурын албаныхан коронавирусын тархалтыг хязгаарлах зорилгоор  хотын олон нийтийн бүсд хоорондоо зай барихыг сануулдаг робот нохойг ашиглах болжээ.

 Удирдлагатай, 4 хөлтэй уг роботыг Бостон Динамик зохион бүтээсэн бөгөөд үндэсний хэмжээнд зарласан хөл хорионы дэглэмийн дагуу хотын ногоон бүсүүдэд ашиглаж эхэлсэн байна. “Сингапур улсаа эрүүл энх байлгацгаая” хэмээн шар, хар өнгийн СПОТ нэртэй робот нохой англиар зарлан явдаг ажээ. Мөн “өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө 1 метрийн зай барина уу” хэмээн эмэгтэй хоолойгоор зарладаг байна. 5.7 сая хүн амтай тус улсад 21.000 гаруй коронавирусын тохиолдол бүртгэгдээд байгаа нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.

Тус улсад хорио цээрийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ноогдуулахас гадна хорих ял хүртэл оноох юм байна. Зургадугаар сарын 1 хүртэл тогтоосон журмын дагуу иргэд зөвхөн дэлгүүр хоршоо орох зэрэг чухал шаардлагатай үед л амны хаалт зүүж гэрээсээ гарж болох ажээ. Робот нохойноос гадна жижиг автомашины хэлбэртэй робот, олноор цугларахгүй байхыг сануулдаг байна. СПОТ роботод байрлуулсан камер цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрч байгаа хүний тоог тооцоолох чадвартай гэнэ.

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.