2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
ХЭВТЭЭ ШАХАЛТЫН АЗИЙН АВАРГААС ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Хэвтээ шахалтын /equipped&classic/ Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн  манай таван  тамирчин оролцож, зургаан медаль хүртжээ. Тодруулбал,

Equipped буюу хэрэглэлтэй төрөлд
  • М1 ангилал -105 кг жин С.Баяртөгс алт
  • М1 ангилал -120кг жин Ц.Баярхүү алт
  • Насанд хүрэгчид -120кг жин Эрдэнэхүү мөнгө
  • Насанд хүрэгчид +120кг жин Б.Алтангэрэл алт
Classic буюу хэрэглэлгүй төрөлд
  • М1 ангилаa -120кг жин Ц.Баярхүү алт
  • Насанд хүрэгчид -120кг жин О.Мөнхбат хүрэл медаль тус тус хүртэж, эх орныхоо нэрийг  мандуулав.
 

Б.ОД

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.