2024 оны 06 сарын 14
Чөлөөт цаг
Жүжигчин Б.Барслхагва Токио хотноо олон ангит кинонд дүр бүтээж байна

2022 оны шилдэг жүжигчин “Мөнгөн мод” цомын эзэн, ур чадвар нь өсөж яваа жүжигчин Б.Барслхагва гадны продюсер, найруулагчдын анхааралд өртөж дахин нэг гадны уран бүтээлд сонгогдон тоглож байна. Өнгөрсөн оны сүүл энэ оны эхээр Унгар улсад зураг авалтаа хийсэн “Gateway to the West”кинонд Унгар, АНУ, Их Британы уран бүтээлчидтэй хамтран тоглосон жүжигчин Б.Барслхагва эх орондоо ирэлгүй шууд арлын Япон улсыг зорьжээ. Тэрээр Японы телевизын бүтээж байгаа олон ангит киноны нэгэн гол дүрд сонгогдон Токио хотноо зураг авалтандаа оролцож байна. Монгол уран бүтээлчдийнхээ нэр хүндийг өндөрт өргөж хойш хойшдын жүжигчиддээ гадаад орчинд ажиллах боломжыг нээж таниулах гүүр байгаарай гэж хүсэн ерөөе. Түүнийг Монголын шилдэг жүжигчдийн нэг болж чадсан гэдэгтэй маргах хүн үгүй биз.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.