2024 оны 05 сарын 02
Чөлөөт цаг
70 настай София Ротару гэрлэх санал хүлээж авав

Тун саяхан дуучин София Ротару 70 насны ойгоо Италид нижгэр тэмдэглэсэн билээ. Тэгвэл одоо дахин нэг баяр ёслол болох төлөвтэй байна. 

Цахим сүлжээнд Ротаруд гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл тавигдав. Түүнд гэрлэх санал тавьсан эр София Ротаругийн хүүгээс насаар залуу гэнэ шүү

Зориг, зүрх гаргасан эр бол Саша Попов гэгч аж. Өмнө нь тэрбээр дуучин Татьяна Булановатай үерхэж байсан юм. Түүнтэй орооцолдоод Буланова хөлбөмбөгчин нөхөр Радимовыг орхисон гэлцдэг. 

Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Попов аль эртнээс Ротаруд сайн гэдгээ өгүүлсэн бөгөөд 33 насны зөрүү түүнд огтхон ч хамаагүй хэмээсэн аж

Дуучин эмэгтэй түүнд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Ротару нөхрөө алдсанаас хойш хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгээгүй билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.