2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
MTV Video Music Awards-т нэр дэвшигчдийг зарлалаа

Дуучин Ариана Гранде, Тейлор Свифт нар энэ жил MTV Video Music Awards-ийг өнгөлж байна.

Залуу дуучин бүсгүйчүүд тус бүр арван төрөлд нэр дэвшиж байгаагийн дотор наадмын хамгийн гол ангилал болох " Оны видео" төрөлд өрсөлдөнө. Ариана Гранде энэ төрөлд "Thank U, Next", харин Тейлор Свифт "You Need To Calm Down" дуугаараа шилдэгт шалгараад байна.

Түүнчлэн шилдэг видео шагналын төлөө Билли Айлиш (Bad Guy), рэпер Lil Nas X (Old Town Road), 21 Savage (A Lot ) болон Jonas Brothers хамтлаг (Sucker) нэр дэвшжээ.Харин "Оны уран бүтээлч" төрөлд Ариана Гранде, Билли Айлиш, Jonas Brothers, Cardi B, Halsey болон Шон Мендес сонгоджээ. 

MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол ирэх наймдугаар сарын 26-нд Америкийн Ньюарк хотноо болох юм.

 

Эх сурвалж: Eagle.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.