2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Италийн хөлбөмбөгийн багууд удахгүй бэлтгэлдээ орно

Италийн Засгийн газар хөлбөмбөгийн клубуудыг 5 дугаар сарын 18-наас эхлэн бэлтгэл сургуулилтандаа эргэн орохыг нь зөвшөөрчээ. Энэ тухай Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца, Спортын сайд Винченцо Спадафоро хамтарсан мэдэгдэлд дурджээ.  

Италийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сарын эхээр түр зогсоожээ. Энэхүү тэмцээнд 26 тоглолтын дараах байдлаар 62 оноогоор “Ювентус”  баг тэргүүлж байсан бол Ромын “Лацио” баг 62 оноотойгоор хоёрдугаарт жагсаж байжээ.  Харин Миланы “Интер” баг 54 оноогоор гуравдугаарт бичигдсэн байна. 

Тавдугаар сарын 4-нээс эхлэн хөл хорионы арга хэмжээг сулруулах тухай тогтоолд Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте 4 дүгээр сарын 26-нд гарын үсэг зуржээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.