2024 оны 12 сарын 14
Чөлөөт цаг
“Формула-1”-ийн аварга Ж.Баттон 2018 оны бүтэн улирлын турш тэмцээнд оролцоно

 “Формула-1” ангиллын машины уралдааны 2009 оны дэлхийн аварга Британийн иргэн Женсон Баттон ирэх бүтэн улирлын турш уралдаан тэмцээндээ оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай тэрбээр Autosport.com порталд ярьжээ.

Ж.Баттон “Формула-1” тэмцээнийг өнгөрсөн оны сүүлээр орхисон ба одоогийн байдлаар амралттай байгаа юм. Хэрвээ Испанийн тамирчин Фернандо Алонсо багаасаа гарахаар шийдэх юм бол эсвэл гэрээгээ дуусахаар карьераа дуусгах юм бол 2018 онд “Макларен” багтаа эргэн ирэхээр төлөвлөж байгаа ажээ.

“Би ирэх улиралд ямар нэг юм хийнэ гэдэг нь бол тодорхой байгаа. Хэлэлцээ явагдаж байгаа, амжилттай болно гэж найдаж” хэмээн “Super GT” цуврал уралдаанд оролцохоор Японд ирсэн Ж.Баттон хэлжээ.

Өдгөө 37 настай Британийн иргэн тэрбээр 2009 оны “Формула-1”-ийн аварга болж байжээ. Ж.Баттон 2000 оноос хойш “Хааны уралдаанд” оролцож байгаа аж. Уралдааны энэ улиралд тэрбээр Гран-при-д Монако Алонсоны оронд уралджээ. Британийн тамирчин тэрбээр нийт 306 уралдаанд оролцож, “Формула-1” тэмцээнд 15 удаа түрүү авч байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.