2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Ким Кардашиан гурав дахь хүүхдээ Чикаго хэмээн нэрлэжээ
Нэгдүгээр сарын 15-нд дуучин Канье Вест, реалити шоуны од Ким Кардашиан нар гурав дахь хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар хүлээн авсан. Тэднийг эхний хоёр хүүхдээ нэрлэсэн шигээ гурав дахь хүүхэддээ ч онцгой, этгээд нэр өгнө хэмээн шүтэн бишрэгчид нь хүлээж байлаа. Тэдний таамаглаж байсанчлан гурав дахь охиндоо Чикаго Вест хэмээн нэр өгчээ. Чикаго бол Канье Вестийн төрсөн нутаг болоод ч тэр үү, охиноо ийнхүү нэрлэсэн ажээ.



Ким Кардашиан өөрийн ухаалаг утасны апликейшнээр дамжуулан охиныхоо нэрийг зарласан байна.


 
С.Тэргэл

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.