2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Дамбын Хишгээгийн хүү дахин жүжигчин бүсгүйтэй дэр нэгтгэлээ

Дамбын Хишгээ хэмээх нэрээр алдаршсан Монгол Улсан алдарт уяач Д.Хишигжаргалын бага хүү Х.Энхжин хоёр дахь амьдралаа зохиожээ. Түүний энэ удаагийн сонголт нь “Ар хударга” уран сайхны киноны туслах дүрд тоглодог залуу жүжигчин Т.Саранзаяа гэх өвөрмөц төрхтэй даруухан бүсгүй аж.

Залуу хосууд өдгөө монголын нэр хүндтэй хотхонд хамтдаа амьдарч буй гэнэ. Тэд энэ ондоо багатаж гэр бүлийн хүрээнд цомхон хуримлаэ гэрлэлтээ батлуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Х.Энхжин одоогоос гурван жилийн өмнө “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч олны анхаарлыг өөртөө татаж байсан юм.

Түүнчлэн, цагтаа “хөөрхөн” хочтой явсан “Эмоци” хамтлагийн жүжигчин Мино буюу Т.Номинтой нижгэр хурим хийж байлаа. Хуримынхаа үеэр Х.Энхжин Минод 1001 сарнайн баглаа, хадам аав Дамбын Хишгээ Ланд-200 маркийн авто машин бэрдээ бэлэглэж бэл бэнчингээ гайхуулаад амжсан. Түүнчлэн тэдний хуримд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Түвшинбаяр аварга гэх мэт нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж баяр хүргэж байв. Гэвч тэдний хурим гуравхан сарын настай байсан юм.







24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.