2024 оны 12 сарын 14
Чөлөөт цаг
“Жижиг” Томас 1 сард талбайд гарна

Кливлэнд Кавалерс багийн бүх одод холбон тоглогч Азаиа Томас нэгдүгээр сарын эхний долоо хоногт талбайд гарахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар багийн албан ёсны эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ зун хийгдсэн хамгийн том солилцоонуудын нэг нь Азаиа Томасыг оролцуулсан наймаа байсан юм. Түүнийг Кливлэнд Кавалерс авч оронд нь Бостон Сэлтикс баг Кайри Өрвингийг эгнээндээ нэгтгэсэн билээ. Өнгөрсөн плэй оффт гайхалтай тоглолт үзүүлж дорнод бүсийн шигшээ цуврал хүртэл багаа манлайлсан “бяцхан” Томас шигшээ цувралд харамсалтай нь ташаандаа авсан гэмтлийн улмаас тоглож чадаагүй. Тэгвэл улирлын 1/3-ийг үзэгчдийн суудлаас харсан холбон тоглогч залуугийн эдгэрэх үйл явц сайн байгаа бөгөөд бүтэн тоглолтод оролцох чадамжтай болсон талаар лигийн эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ Томас ч тэр, багийнхан ч тэр уг гэмтэлд яарч хандаж, эрт талбайд гарах эрсдлээс зугтахыг хүсэж байгаа аж. Тэд уг гэмтлийг сэдрээж, одоо хүлээх хэсэгхэн хугацаанаас дахиад бүтэн улирлыг ч хамарч болох хугацаа руу шилжихийг хүсэхгүй байна. Иймээс өмнө нь мэдээлж байсанчлан зул сарын тоглолтын үеэр эргэн ирнэ гэсэн мэдээлэл худлаа болж таарч байгаа юм.

Томас нь НБА-ын хамгийн шилдэг хамгаалагчдын нэгт зүй ёсоор тооцогдох нэгэн. Хоёр удаа бүх одод болж, өнгөрсөн улиралд бүх НБА-ын 2-р багт хүртэл нэрлэгдээд амжсаныг сагсан бөмбөг сонирхогч үзэгчид андахгүй мэдэж байгаа. Өнгөрсөн улиралд тэрбээр улирлын турш 28.9 оноо 5.9 ашигтай дамжуулалт, 2.7 самбар дунджаар авч, нийт 76 тоглолтод оролцсон билээ. Өдгөө 28 настай Томасын хувьд плэй офф буюу хасагдах шатанд багийн гол хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ.

 

Б.Энх-Амгалан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.