2024 оны 04 сарын 27
Чөлөөт цаг
”Авьяаслаг Монголчууд” шоуны цоо шинэ төрх үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй юу

"Mongol HD" телевизийн бүтээл "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болсон. Цоо шинэ шүүгчдийн бүрэлдэхүүн болон хөтлөгчтэйгөөр эхэлсэн тус шоу үзэгчдийн үзэж дадсан хэв маягаас арай өөрөөр эхэлсэнд зарим хүмүүс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Шүүгч Чимгээ, Дээгий,Чука нар энэ улирлаас эхлэн солигдож тэдний оронд Анужин, Ундармаа, Ариунбаатар нар шүүгч хийхээр болсон бөгөөд үзэгчид тэднийг тийм ч амар хүлээж авахгүй нь бололтой. Мөн хөтлөгч Анхаа, Ууганаа нар хөтлөхөө больж тэдний оронд хөтлөгч Мандуул тус шоуг хөтлөх болсон бөгөөд хөгжилтэй, марзан хоёр хөтлөгчөө үзэгчид багагүй санагалзсанаа илэрхийлсэн аж. Харж дассан хөтлөгч, шүүгчдээ харж чадахгүй болсондоо сэтгэл гонсгор буй үзэгчид удахгүй шинэ шүүгч, хөтлөгчдөдөө дасаж эхлэх биз ээ. 

 

Image result for авьяаслаг монголчууд шүүгч

 

Image result for авьяаслаг монголчууд шүүгч

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.