Монголын эмэгтэй жүжигчдээс дэлхийн хэмжээний кино уран бүтээлд дүрээ мөнхлөсөн цөөхөн хэдэн эмэгтэйн нэг бол жүжигчин Р.Анхням. Тэрээр дэлхийн 32 улсад орчуулагдан гарсан "Чонон сүлд" уран сайхны кинонд дүр бүтээж тэр нь ч тун амжилттай болж 2016 оны Оскарын хамгийн хүлээлттэй уран бүтээлийн нэгээр тодроод байсан. Хятад болон Өвөрмонголын олон алдартай эмэгтэй жүжигчид тус киноны Галсмаагийн дүрд шалгуулсан ч тэр дундаас тодрон гарч ирсэн түүнийг 3 сая ам долларын хөлстэйгөөр тус кинонд тоглосон гэх яриа бий. Жүжигчин бүсгүй энэ тухай
"3 сая доллараар бол тоглоогүй. Гэхдээ Хятадын жүжигчдийн авдаг хэмжээний цалинг авсан, Хятад чинь их том зах зээл. Киноны гол дүрд тоглосон хүнд өгөх хэмжээний цалинг бол авсан. Гэхдээ 3 сая долларын хэмжээнд бол биш ээ. Зөвхөн би ганцаараа тэнд зүтгээд чаддаг юм биш. Тэрний ард маш том баг байсан, бүтэн баг тэр нэг жүжигчнийг босгож ирж, бүх зах зээлийнх нь юмнуудыг бий болгож тэр жүжигчнийг бүтээж байж дараа нь зах зээлд гаргаж ирж зардаг тийм ажил. Тэгэхээр тухайн үед ганцхан би л байсан. Миний ард тийм том баг байгаагүй, миний нөхөр л байсан. Миний нөхрийн найзууд их тусласан, дэмжсэн. Миний найзууд бас дэмжиж байлаа. Тэрнээс биш намайг Хятадад сурталчлах ямар ч хүн байгаагүй. Өмнө нь Хятадад очоод 2,3 кинонд тоглочихсон байсан учраас яахав бага зэрэг танигдчихсан байсан, тэрүүгээрээ л явсан. Тэрнээс биш миний өмнөөс очоод үнэ мөнгөний тал дээр тийм байна ийм байна гээд хэлэх хүн байгаагүй. Гэхдээ тухайн үед олон улсын хамтарсан төсөл учраас яг бүх юм нь ном журмынхаа дагуу явдаг. Тэгэхээр энэ жүжигчин энэ киноны явцад хэдэн хувьд нь гарч байгаа вэ? гэдгээр нь тооцоолоод тухайн жүжигчинд олгох цалингийн дүн нь гараад ирдэг"
хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд кино зургийн үеэр бие давхар гэдгээ мэдсэн гэдгээ дурсан "Миний охидууд ээжийгээ ёстой ядрааж байгаагүй, харин ч улам эрч хүч нэмж байсан" хэмээн ярьжээ.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
24news.mn