Загварын ертөнцийн хамгийн халуухан эгч дүү сахиусан тэнгэрүүд болох Супер модель Жижи ба Белла нарыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэдний ээж Иоланда Хадид хүүхдүүдээ амжилттай загварын карьер бүтээхэд нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн хүн. Өдгөө 53 настай, 3 хүүхдийн ээж тэрээр “The Real Housewives of Beverly Hills” телевизийн реалити шоуны од бөгөөд цагтаа загварын тайзан дээр гунхаж явсан нэгэн. Иоландагийн анхны нөхөр хоёр охины аав Moхаммeд Хадид Израиль улсын иргэн юм. Тэдний хамтын амьдрал зургаан жил үргэлжилжээ.
Дараагаар нь Канадын алдарт хөгжмийн продьюсер, Грэммигийн 16 удаагийн шагналт Дэвид Фостертой гэр бүл болж хүүтэй болсон юм. Өнөө ч хосууд халуухан хэвээрээ билээ.
Сэргэлэн бүсгүй Иоланда "Making a Model with Yolanda Hadid" нэртэй найман ангиас бүрдсэн реалити шоу гаргахаар зэхэж байгаа ажээ. Үүгээрээ ирээдүйн загвар өмсөгчдийг бэлтгэх мөн тэдний ээжүүдэд хэрхэн тайзан дээр алхах, зурагчидтай ажиллах, эрүүл хооллох зэрэг супер модель болоход шаардлагатай олон зүйлийг зааж сургах гэнэ.
2000 оны эхэн үед чимээ ч үгүй байсан Кардашъяны гэр бүлийнхэн "Keeping Up With Kardashian" реалити шоугаараа нэр алдрын оргилд хүрсэн шиг Хадидын гэр бүл ч эргэлт буцалтгүй шийджээ.
24news.mn